Авто цаг

Тоолуур

Байнгын зочид

Субару-гийн түүх

1917 он. Чикухей Накажима Агаарын хөлгийн судалгааны лаборатори байгуулжээ.
Энэ лаборатори Накажима Эйркрафт Компани болов.

1931 он. Агаарын хөлгийн судалгааны лаборатори дээр суурилсан Накажима Эйркрафт Компани бүтцийн өөрчлөлт хийн шинэчлэгдэв.

Агаарын хөлгийн судалгааны лабораториос үүсэлтэй Накажима Эйркрафт Компани өмнөх нэрээрээ өөрчлөгдөн байгуулагдаж шинэчлэгджээ.

1945 он. Накажима Эйркрафт Компани нь Фужицу лимитед.Санио болов.
Накажима Эйркрафт Компани өөрчлөгдөж Фужицу лимитед.Санио хэмээн нэрлэгдэх болов.

1946он. “Туулай” загварыг гаргав

1946 оны зургаан сараас Фужи Санио нь нисэх онгоц үйлдвэрлэгч байхаа больж Японы анхны авсаархан, бараг мотоцикл гэмээр тээврийн хэрэгслийг бүтээчихэв.
135 сс-тэй, 2 морины хүчтэй хөдөлгүүртэй, цэргийн тээврийн нисэх онгоцны хойд дугуйнуудийг ашиглан хийсэн энэхүү жижигхэн унааг дараагийн жилд нь “Туулай” нэрээр зах зээлд нийлүүлсэн юм. Японы замын хөдөлгөөний нөхцөл тун муу, хүмүүс тав тухтай зорчих байдал алдагдаад байсан тэр үед энэхүү шинэ тээврийн хэрэгсэл гарч ирсэн нь хүмүүсийн сонирхолд ихэд нийцлээ. Жолооч зорчигчтойгоо өлмий залган бачуу сууж зорчдог хэдий ч, боломжийн хурдтай, хүндийн төв нь доор байрласан учраас тогтвор сайтай болсон юм.
Оврын хэмжээ нь: 1547 мм, 545 мм, 940 мм, жин: 75 кг
Хөдөлгүүр нь: Салхин хөргөлттэй, 4 такттай, одоогийн мотоциклийнхтэй төстэй клапантай, 55мм диаметртэй 57мм-ийн өндөртэй нэг цилиндртэй, 135сс эзэлхүүнтэй, шахалтын зэрэг нь 5.0, гаргах дээд чадал нь 2мх/3000эрг/мин

1950 он. Фужи Санио хуваагдлаа
Фужи Санио 12 компани болон хуваагдав.

1950 он. Фужи Хейви Индастриез байгуулагдав
Үйл ажиллагааны зохицуулалтаар Фужи Саниогоос үүссэн 12 компаниудаас тав нь болох Фужи Когио ( скутер үйлдвэрлэгч) Фужи Жидоша(автобусны их бие голлон үйлдвэрлэдэг ба автомашины Р-1 шинэ загварыг үйлдвэрлэгч), Омияа Фужи Когио(хөдөлгүүр үйлдвэрлэгч), Уцуномиа Шарио(нисэх онгоцны үйлдвэрлэл дахин эхлүүлэхээр бэлдэж байх явцдаа тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байсан компани), Токио Фужи Санио(автобус, трамвай болон хурдасгуур худалдаалагч) компаниуд нисэх онгоцны үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилгоор хөрөнгө хүчээ нэгтгэн ажиллахаар болов. Хоёр жилийн дараагаар эдгээр 5 хөрөнгө оруулагч компаниуд нэгдэн бидний өнөөгийн мэдэх бизнесийн аварга компани болох Фужи Хейви Индастриез лимитедийг байгуулжээ.

1954 он. Р-1(Субару 1500) төрсөн нь
1954 оны 2 сард Фужи Хейви Индастриез Р-1нэрээр нь бидний мэдэх болсон хөнгөн тэргийг нийтэд зарласан ба дараа жил нь түүнийг Субару 1500 хэмээн шинээр нэрийдлээ.


Японы автомашин үйлдвэрлэгчдээс тэд анх удаа кузовыг аралтай нь хамт үйлдвэрлэх аргыг санаачлав. Бас урд дугуйнуудын үл хамаарах гартай тэнхлэг, пүржин, шингэн тосон ажиллагаатай хоёр талдаа татдаг зөөллүүр(амортизатор), үл хамаарах хойд тэнхлэгийн анхдагч болж чадлаа. Энэ машин тэр үедээ л тав тухыг мэдрүүлж чадсан боловч харамсалтай нь борлуулалтын сүлжээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын хүндрэлүүдээс болж зогсооход хүрчээ. Гэсэн хэдий ч энэ тээврийн хэрэгсэл ирээдүйд Субару 360, Субару 1000 загваруудыг бүтээхэд маш чухал үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан нь олон баримтаар нотлогддог.
Оврын хэмжээ нь: 4235мм,1670мм,1520мм. Жин: 1178 кг
Хөдөлгүүр нь: Шингэн хөргөлттэй, 4 такттай, крышкиндээ клапантай, 79,4мм диаметртэй 75,0мм-ийн өндөртэй 4 цилиндртэй, 11485сс эзэлхүүнтэй, шахалтын зэрэг нь 7.2, гаргах дээд чадал нь 55мх/4400эрг/мин, эргэлтийн хүч нь 11кг/2700м/эрг/мин

1958 он. Субару 360 гарав
1958 оны 3 сард ер бусын онцлог шинж бүхий шинэ төрлийн суудлын машин зах зээлд гарч ирсэн нь анхны Субару загварын машин болох Субару 360 юм. Тэр үед Японы автомашин үйлдвэрлэгчид Японы гадаад худалдаа ба үйлдвэрлэлийн бодлогын хорооноос гаргасан “ард түмний машин” үйлдвэрлэх төлөвлөгөөний дагуу бага оврын автомашиныг үйлдвэрлэх судалгаа туршилтын ажилд ханцуй шамлан нэгдсэн байлаа. Энэхүү бодлогын ачаар Субару 360 бүтээгджээ.



Суудлын машин их үнэтэй байсан энэ үед хүмүүс худалдан авч чадахаар, сайн үзүүлэлттэй, жижиг машин үйлдвэрлэх нь техникийн хувьд хүндрэлтэй байсан бөгөөд олон үйлдвэрлэгчид энэ талаар ярих ч дургүй байв. Нисэх онгоцны үйлдвэрлэл дээр үндэслэгдсэн Субару компани нь өөрийн бахархал, техникийн өндөр хүчин чадалдаа тулгуурлан ажиллахаар шийдсэн нь бусад үйлдвэрлэгчдээ ялж Субару 360 бага оврын машиныг үйлдвэрлэн гаргахад түлхэц өгчээ. Субару360 Японы авто машин үйлдвэрлэлийн түүхэнд хөгжлийн чухал үе болсон төдийгүй гадаад хэлбэр төрхөөрөө алтан цох хэмээн алдаршлаа. Субару360 бүтээгдсэнээс хойш 1970 оны 5 сар хүртэл 11 жилийн турш сайн үнэлэгдэж олноор үйлдвэрлэгдэж байлаа.

1961 он. Саамбар зах зээлд


1961 оны 2 сард Субару Саамбар зах зээлд гарч иржээ. Субару 360 дээр үндэслэгдсэн Саамбар ачааны машин нь онцгой тав тух, тогтвортой жолоодлоготой ба бусад загварын бага оврын ачааны машинуудаас намхан тавцантай багтаамж ихтэй тэвштэйгээрээ ялгарч байлаа.




Нарийн гудамж, булан тохойг шаламгай туулах чадвартай энэ бага оврын ачааны тэрэг нь машин үйлдвэрлэлийн салбарт шинэ дүр төрхийг авчиржээ.



Дараагийн жилийн 9 сараас Саамбарын тэвшийг битүү болгон өөрчилсөн нь худалдаа арилжаанд төдийгүй амралт, зугаалгын зорилгоор ч хэрэглэх боломж олгож Субару бага оврын автобус үйлдвэрлэгч хүчирхэг компани болон хувирав.

1965 он. Субару 1000 зах зээлд
1966 оны 5 сарын 14-нд Субару 1000 анх зах зээлд гарчээ.
Энэ загвар Субару компаний автомашин үйлдвэрлэлд баримтлах онцлог шинж болох тэгш хэмт хэвтээ байрлалтай боксёр хөдөлгүүр, урд дугуйн хөтлөгч систем(FWD)-ийг анх төрүүлсэн билээ. FWD систем нь онцгой манёвр, жолоодлогын тогтвортой байдлыг хангадаг учир инженер, зохион бүтээгчид анхаарлын төвдөө байлгасаар байна. Гэхдээ (FWD) системд дараахь дутагдлууд бий. Үүнд: Жолооны механизм нь эргүүлэхэд хүнд, хүч дамжуулах анги нь чичиргээ ихтэй, хөдөлгүүр нь хурдны хайрцагтайгаа хамт жингийн тэнцвэргүйгээр хөндлөн байрладагаас тэнцвэрээ хадгалахдаа муу бөгөөд тээврийн хэрэгслийг амархан онхолдуулдаг байна.Эдгээр техникийн муу шийдлийг хялбар өөрчлөн сайжруулж чадах үйлдвэрлэгч Японд тэр үед алга байлаа



1968 он. Subaru U.S. компаниуд Субару машиныг АНУ-д экспортлох ажлыг зохион байгуулав.
Subaru U.S. компаниуд АНУ-д Субару машиныг экспортлох ажлыг зохион байгуулжээ.

1969 он. Субару FF-1 1100 цуврал зах зээлд Субару 1000-ийг орлох болов.

1971 он. Леоне худалдаанд гарлаа
1971 оны 6 сард Субару Леоне-г үйлдвэрлэж нийлүүлснээс хойш 1972 оны 9 сард 4 дугуй нь хөтлөгч бага оврын суудлын машины шинэ зах зээл бий болов.
Тэр үед 4 дугуй нь хөтлөгч (4WD) тээврийн хэрэгсэл хэрэглэх нь нэн хязгаарлагдмал байжээ.Субару үүнийг өөрчилж нийтийн хэрэгцээнд зориулсан цувралыг шинээр нэвтрүүлж анх удаа 4 дугуй нь хөтлөгчтэй машинуудыг олноор үйлдвэрлэжээ.Анх зах зээлд гарч ирэхдээ дотоодын цастай уулын бүс, онцгой цаг ууртай нутаг газруудад худалдаалах арилжааны зорилготой байсан нь өргөжин шинэ тээврийн хэрэгсэл японы болон хилийн чанадад өндрөөр үнэлэгдэж эхлэв. Тэр үед цанаар явах, загасчилах зэрэг гадаа явагддаг спортын төрлүүд эрчимтэй хөгжиж байсан зах зээлийг зөв мэдэрсэн учир худалдан авагчид тасрахгүй байлаа.Уг машин нь дэлхийн хамгийн сайн гүйлгээтэй 4 дугуй нь хөтлөгч суудлын машин болтлоо үйлдвэрлэл нь хурдтай нэмэгдэн хүрээгээ тэлж 4 дугуй нь хөтлөгч Субаругийн эх үүсвэр тавигдсан ажээ.





1972 он. 4 дугуй нь хөтлөгч суудлын машин Субару Леоне зах зээлд
Субару Леоне гарч байх үед 4 дугуй нь хөтлөгч (4WD) тээврийн хэрэгсэлийн хэрэглээ хязгаарлагдмал байсныг Субару олж хараад суудлын 4 дугуй нь хөтлөгч (4WD) автомашиныг олноор үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Цаг уурын ямарч нөхцөлд хаана ч амжилттай ашиглаж болох уг машин гарсан цагаасаа л хэрэглэгчдийн таашаалд нийцэж Субару энэ чиглэлд туршлагажиж эхлэв
Оврын хэмжээ: урт-3995мм, өргөн-1500мм, өндөр-1385мм Жин: 885кг, Загвар: EA63S
Хөдөлгүүр: Шингэн хөргөлттэй, хэвтээ маягийн боксёр загварын, крышкэндээ клапантай 4 цилиндртэй. Цилиндрийн диаметр-85,0мм, явалт-60,0мм. Эзэлхүүн-1361сс, шахалтын зэрэг- 8,5. Чадал: 72мх/6400эрг/мин, эргэлтийн хүч нь 10,2кг/3600м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, босоо байрлалтай тулгуур хэлбэрийн
Хойд тэнхлэг: Үл хамаарах, дүүжин, жаазан хэлбэртэй гартай



1972 он. Рэкс зах зээлд
1972 оны 7 сард Р-2 ын дараагийн загвар болох Субару Рэкс зах зээлд гарч ирлээ. Рэкс нь онцгой эрч хүчтэй зохицол төгс хэв маягийн загвартай, Субаругийн бага оврын машинуудын нийтлэг хэв шинж болох дээд зэргийн манёвр, тав тух, тэнцвэртэй жолоодлого, шатахуун хэмнэлт зэргээрээ сайшаал хүртэх бүрэн боломжтой машин юм.





Оврын хэмжээ: урт-2995мм, өргөн-1295мм, өндөр-1285мм Жин: 500кг, Загвар: EК63
Хөдөлгүүр: Шингэн хөргөлттэй. Цилиндрийн диаметр-61,5мм, явалт-60,0мм. Эзэлхүүн-356сс, шахалтын зэрэг- 7,4. Чадал: 37мх/6500эрг/мин, эргэлтийн хүч нь 4,2кг/6000м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, налуу маягийн дагуу байрлалтай гартай
Хойд тэнхлэг: Үл хамаарах, налуу маягийн дагуу байрлалтай гартай

1972 он. Леоне SEEK-T машины утаа ялгаруулалтын түвшинг
катализийн хувиргуургүйгээр хянаж чадах төхөөрөмж бүтээгдэв

1972 он. Леоне SEEK-T машины утаа ялгаруулалтын түвшинг каталитик хувиргуургүйгээр хянаж чадах цуврал төхөөрөмжийг суурилуулав


1977 Шинэ Субару Леоне анх удаа 1978 онд тээврийн хэрэгсэлд тавигддаг олон шаардлагад нийцсэн бүтээгдхүүнээр тодров.

1977 онд гарсан шинэ Субару Леоне машин 1978 онд японд анх удаа автомашины утаанд тавих шаардлагыг хангасан машинаар шалгарав.

1977 он. Брейт –ийн тухай мэдээлэл
1977 оны 8 сард Хойд Америкийн зах зээлд зориулан стейшн вагон маягийн машин экспортлохоор шийдвэрлэж Субару Брейтийг зах зээлд нийлүүлжээ. Леоне-ийн 4 дугуй нь хөтлөгч загвар дээр суурилсан 2 тасалгаатай, ар талдаа ачааны хэсэгтэй аяллын зориулалтаар ашиглаж болохуйц уужим зайтай машин ингэж бүтээгдэв.



Субару Брейт нь маш олон оронд түгээмэл болсон ба ялангуяа Хойд Америкийн залуучуудын салхинд гарч амралт чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгцээ шаардлагад нь нийцэж амралт, эдийн засгийн хэмнэлт аль алиныг нь хангасан хүчирхэг, 4 дугуй нь хөтлөгч тээврийн хэрэгсэл болжээ.

1983 Доминго зах зээлд
1983 оны 10 сард Субару Доминго анх үйлдвэрлэгдэн гарчээ.
Гэр бүлийн энэ машин нь 7 зорчигчид зориулагдсан бага оврын машин төдийгүй Японы анхны суудал нь эргэдэг, сандлыг нь эвхэж болдог, суудлыг нь олон янзаар тохируулахаар бодож хийсэн машин юм.





Оврын хэмжээ: урт-3410мм, өргөн-1430мм, өндөр-1870мм. Жин: 880кг, Загвар: EF10
Хөдөлгүүр: Шингэн хөргөлттэй. Цуваа цилиндртэй, трифлекс маягийн крышкиндээ нударган гол нь байрласан
Цилиндрийн диаметр-78,0мм, явалт-69,6мм. Эзэлхүүн-997сс, шахалтын зэрэг- 9,5.
Чадал: 56мх/5400эрг/мин, эргэлтийн хүч нь 8,5кг/3200м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, босоо тулгуур хэлбэрийн гартай
Хойд тэнхлэг: Үл хамаарах, моноклиник дүүжин гартай

1984 он. Автомат хурдны хайрцгийг хөгжүүлсэн нь
Автомат хурдны хайрцаг нь маш энгийн боловч Нидэрландс Ван Доорнез ТрансмиссиеБВ-гийн тусгай гангаар хийсэн хос дамартай. Электрон хурдны хайрцаг нь арааг автоматаар шилжүүлэн хөдөлгүүрийн хурдыг автомашины хурдтай зохицуулан хянаж чадна.Энэ төхөөрөмж нь хамгийн тохиромжтой араа шилжүүлэлтийн харьцааг олж авахын тулд хөдөлгүүрийн хурдыг автоматаар сольж чадна. Электрон хурдны хайрцаг нь ухаалаг хурдны дамжуулагчаас үүсэлтэй бөгөөд одоо дотоодын бага оврын Плео машинд хэрэглэгдэж байна.

1984 он. Жюсти зах зээлд
1984 оны 2 сард Субару Жюсти зах зээлд гарч иржээ.1987 он гэхэд Субару нь дэлхийн анхны автомат хурдны хайрцагийг бүтээж шинэ автомат хүч хувирган дамжуулагчаа Жюсти-д суурилуулсан байна.




Оврын хэмжээ: урт-3535мм, өргөн-1535мм, өндөр-1390мм. Жин: 640кг, Хөдөлгүүрийн загвар: EF10
Ангилал: Шингэн хөргөлттэй. Цуваа цилиндртэй, трифлекс конвекс маягаар байрласан клапантай.
Цилиндрийн диаметр-78,0мм, явалт-69,6мм. Эзэлхүүн-997сс, шахалтын зэрэг- 9,5.
Чадал: 63мх/6000эрг/мин, эргэлтийн хүч нь 8,5кг/3600м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, босоо тулгуур хэлбэрийн гартай
Хойд тэнхлэг: Үл хамаарах, босоо тулгуур хэлбэрийн гартай

1985 он. Алсионэ зах зээлд
Субару Алсионэ-гийн нэр нь Плэиадис гэсэн үгнээс үүссэн бөгөөд Японоор олон Субару буюу чухамдаа гэрэлт од гэсэн үг аж. Ийм загваруудыг 1985 оны 2 сараас эхлэн Хойд Америкийн зах зээлд Субару XT гэсэн нэрээр, 1985 оны 6 сараас Алсионэ нэрээр Японы зах зээлд нийлүүлжээ.Энэхүү олноор үйлдвэрлэсэн машиныг шонхор эсвэл бүргэд шулуун хэлбэртэйгээр дэвж буй дүрсээр билэгдсэн нь учиртай. Алсионэ нь “V” хэлбэртэй ба энэ нь шугаман биш хэлбэрийн хамгийн их дугуйрсан шинж юм.Тиймээс уг машин агаарын эсэргүүцлийн хамгийн доод түвшин болох 0.29 шүргэлтийн коффициенттэй үзүүлэлтэд хүрсэн байдаг.




Оврын хэмжээ: урт-4450мм, өргөн-1660мм, өндөр-1335мм. Жин: 1130кг, Хөдөлгүүрийн загвар: EА32
Ангилал: Шингэн хөргөлттэй, боксёр хэвтээ маягийн хэлбэртэй, дан хуваарилах голтой клапантай, 4 цилиндртэй, турбо хөдөлгүүр юм.
Цилиндрийн диаметр-92,0мм, явалт-67,0мм. Эзэлхүүн-1781сс, шахалтын зэрэг- 7,7.
Чадал: 135мх/5600эрг/мин, эргэлтийн хүч нь 20,0кг/2800м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, дүүжин босоо тулгуур хэлбэрийн гартай
Хойд тэнхлэг: Үл хамаарах, моноклиник хэлбэрийн гартай

1986 он. Тайвантай хамтарсан Та Чинг Моторс компани байгуулагдав
Тайвантай хамтарсан Та Чинг Моторс компани байгуулагдлаа.

1987 он. Автомат хурдны хайрцгийг дэлхийд анх удаа Жюсти-д ашигласан нь
Сузуки (Исузу) мотор компанитай хамтран АНУ-д байгуулсан Субару Исузу Автомотив Инк-д автомат хурдны хайрцгийг дэлхийд анх удаа Жюсти-д хэрэглэжээ.

1989 он. АНУ-д Легаси загвар дэлхийн хурдны AZ 100000 км-ийн зайн дээд амжилтыг шинээр тогтоов.
Субару машины үзүүлсэн амжилтаар бахархах нэгэн чухал үйл явдал тэмдэглэгдэн үлджээ.Энэхүү тэмцээний явцад Субаруг бодит байдалд турших нь хичнээн чухал болохыг нотлосон. Субаругийн инженерүүд зах зээлд хэрэглэгдэж байгаа байдлаар нь төдийгүй машинаа үйлдвэрлэх шатанд нь ч, янз бүрийн зам дээр, бүхий л нөхцөлд жолоодон туршдаг.Эдгээр сорилт туршилтуудаас цуглуулсан тоо баримт, мэдээлэлүүдийг үйлдвэрлэлд төдийгүй авто уралдаанд оруулан турших, сайжруулах, илүү өндөр түвшинд хүргэхэд чиглэгдэж байв. Субаругийн энэ зорилгоор хийсэн шинэ машин дэлхийн хурдны дээд амжилтыг үзүүлсэн бусад шинэ загварууд өрсөлдөөнд гарч ирэхээс өмнө зах зээлд орж ирсэн байна.Мэдээж, Субаруг дэлхийн хурдны дээд амжилтыг эвдэхэд чиглүүлэх явдал чухал байсан төдийгүй автомашиныхаа техник үзүүлэлтүүдийн хязгаарыг тууштай ахиулж, найдвартай байдлыг нь нарийн чанд шалгахын тулд олон улсын стандартыг хэрэглэх хэрэгтэй болов.
Баримт:
-Байрлал: АНУ,АЗ, Аризона, Туршилтын Төвийн тайлан: дундаж хурд 223,345 км\цаг(FIA-иас дэлхийн хурдны дээд амжилт болохыг батлав.), Загвар: Легаси-гийн анхны үйлдвэрлэлийн 1989 оны Легаси РС, 1 сарын 2-21 хооронд явагдсан уралдаан




-Аризонагийн Туршилтын Төвийн Фоеникс хотын ойролцоох 100000 км –ын туршилтын замыг 447 цаг, 44 минут, 9,887 секундэд 223,345 км\цагийн дундаж хурдтайгаар туулж дэлхийн хурдны шинэ амжилт тогтоов.
Дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоосон энэхүү машин нь 5 араатай механик хурдны хайрцагтай, 4 дугуй нь хөтлөгчтэй, 4 хаалгатай, аяллын зориулалттай, Легаси-гийн анхны үйлдвэрлэлийн суудлын тэрэг байжээ.Энэ машин нь Интернейшнл дел Аутомобил(FIA)-ын Олон улсын автоспортын Fd ангилалд зарим талаараа таарч байсан бөгөөд уг нь түүнд олноор үйлдэрлэгдсэн бусад машинуудаасаа онцгойрон/уралдаанд зориулж хийсэн бэхэлгээ зэргийг эс тооцвол/ ялгагдах зүйл байгаагүй юм.
Дэлхийн дээд амжилтын 100000 км болон 50000 мил-ийн сорилтод оролцсон Легаси-гийн анхны загвар авто спортын уралдааны машины А-ангилалын\1 дүгээр бүлгийн, бензин хөдөлгүүртэй,\ 7-р зэрэглэлтэй.\1500сс 2000сс\дүйцэж байсан нь ямархуу чанартай машиныг хэрэглэгчиддээ санал болгосныг баталдаг.

Аризонагийн уралдаан 9,182км-ын зууван тойрог замд явагдаж, дундаж хурдыг нь нарийн тооцоолон гаргахын тулд машиныг завсарлагагүйгээр жолоодох ёстой байв. Мэдээж туршилтын явцад түлш хийх, дугуй солих, жолооч солих зэрэг зогсолтуудыг оруулж тооцсон ба харин зогсоолд тавих бүрт цаг алдаж байв.Нийт 3 Легаси Аризонагийн Туршилтын төвд урт хугацааны туршилтаар хурдны тойрог замыг 10891 удаа тойрон давхих нь эцэс төгсгөлгүй хурдны зам дээр аялж буй мэт байсан ч.1989 оны 1 сарын 21 ний 03:11:56 эхэлсэн туршилт 447 цаг, 44 минут, 9,887 секундын дараа дуусч Легаси урьд хэзээ ч байгаагүй хурдтайгаар 100000 км замыг туулж бусад бүх машинуудыг ялсан нь тодорхой болжээ. Тэмдэглүүштэй нь эдгээр 3 Легаси машин гурвуулаа дэлхийн дээд амжилтыг 10 км\цаг –аас илүүтэйгээр эвдсэн явдал юм. Дэлхийн болон олон улсын FIA-ын уралдааны хурдны дээд амжилтыг эвдсэн энэ сорилт нь FIA-ын хатуу чанд дүрмийн дор дараа нь зохион багуулагдсан уралдааны нэг хэсэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ.
Түүнээс гадна машины хурд хэмжигч төхөөрөмж болон туршилтын заалтууд FIA –ээс албан ёсоор батлагдсан байлаа. Энэ туршилт АНУ-ын Автомашины Уралдааны Хороо, түүний салбар байгууллагууд, АНУ-ын Авто Клубын хяналтын дор зохион байгуулагджээ.

1989 он. Тайваны Та Чинг моторс компани үйл ажиллагаагаа эхлэв.
Та Чинг моторс компани бүтээгдхүүн үйлдвэрлэх SIA үйл ажиллагаагаа эхэллээ.

1989 он. Легаси зах зээлд борлуулагдаж эхлэв
1989 оны 2 сараас Субару Легаси 2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй зах зээлд хөл тавьж эхэлсэн ба шинэ төрлийн машин бүтээж олон улсын тавцанд гаргах зорилт тавин дизайны баг бүрдүүлж эхэлсэний үр дүнд “4 дугуй нь хөтлөгч систем болон хэвтээ боксёр хөдөлгүүрийг хэрэглэн Субару –гийн улалмжлалт технологийг үргэлжлүүлэн болвсронгуй болгож шинэ зуунд хослуулах”, “Легаси нь Субару –гийн улалмжлалт технологиудын хослол төдийгүй шинэ дизайных нь чанарын өндөр үзүүлэлтийн тусгал” гэж тогтоожээ.
1998 онд Легаси-гийн 3 дахь үе бүртгэгдсэн байна.
Оврын хэмжээ: урт-4690мм, өргөн-1690мм, өндөр-1500мм. Жин: 1210кг, Хөдөлгүүрийн загвар: EJ20
Ангилал: Шингэн хөргөлттэй, боксёр хэвтээ маягийн хэлбэртэй, 4цилиндртэй, 4 нударган голтой16 клапантай хөдөлгүүр юм.
Цилиндрийн диаметр-92,0мм, явалт-75,0мм. Эзэлхүүн-1994сс, шахалтын зэрэг- 8,5.
Чадал: 150мх/6800эрг/мин, эргэлтийн хүч нь 17,5кг/3200м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, дүүжин, босоо тулгуур хэлбэрийн гартай
Хойд тэнхлэг: Үл хамаарах, дүүжин, босоо тулгуур хэлбэрийн гартай

1990 он. Субару Легаси түүхэндээ анхны бүтэн улирлын жолоодлоготой элстэй замын Автомашины Ралли уралдаанд оролцов.
Энд бид Субару Дэлхийн автомашины Аварга шалгаруулах уралдаанд оролцон 3-хан настай үйлдвэрлэгч маань хэрхэн Дэлхийн аварга болсон тухай авч үзье.Энэ уралдаан нь төрөл бүрийн машинууд олон өөр хүнд нөхцөлд засмал, цас, мөстэй замаар бие биетэйгээ өрсөлддөг дэлхийн хэмжээний уралдаан юм. Субару үүнд оролцох болсон шалтгаан нь жолоодлогын аюулгүй байдлаа батлах, үр дүнг нь нийтэд харуулах явдал байв. 1990 онд улс орон дамжсан хамгийн хэцүү уралдаан болох 38 өртөө бүхий Дэлхийн Аварга шалгаруулах Автомашины уралдаанд Субару 5-н А группын Легаси, мөн Н группын Легаси-д нэг нэг Легаси илгээжээ.Уралдааны эхэнд байсан нийт оролцогчдоос ердөө 10 машин тэрхүү хүнд нөхцлийг туулж Найробид хүрч чаджээ.Легаси-гийн анхны уралдаан байсан ч эхний хэсэгт нисэгч Жим Хээтэр Хаяас, түүний хамтрагч Антон Левитан нар 6-д, Патрик Нжиру, Давид Виллямсон нар барианд оржээ.
Н группын Легаси ч тэмцээнийг дуустал оролцов.1990 оны элстэй бартаат замын уралдаанд оролцсон нь хамгийн хэцүү нөхцөлд туулж үзсэн анхны хатуу шалгалт байсан хэдий ч тэд барианы шугамыг давж чадсан юм. Үүнээс хойш Субару 8 жил дараалан элсэн замын уралдаанд Н группын зэрэглэлээр 38 удаагийн уралдаанд оролцсон ажээ.Ийнхүү Субару Дэлхийн автомашины Аварга шалгаруулах уралдаанд байнга оролцон өндөр амжилт гаргах боллоо. Субару Дэлхийн автомашины Аварга хэмээх цолтой үйлдвэрлэгч болсноос хойш дараалан 2 жил аваргалж 1997 онд 3 дахь удаагаа аварга цол хүртсэн автомашин үйлдвэрлэгч болсон нь Японы тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хүлээн авсан анхны шагналууд байлаа. Анх удаа том хэмжээний элсэн замын уралдаанд оролцогчдын дундаас Субару Легаси нь Н группд 8-д жагсжээ.Энэ нь элсэн замын уралдааны түүхэнд Субару-гийн анхны бүтээгдхүүн болох Н группын машинууд барианд орсныг үнэлж байгаа хэрэг юм.



Субару нийт 12 өртөө уралдааны 7 д нь ялалт байгуулж, 1000 Нуурын уралдаан ба Австралийн уралпаанд хамгийн сайн амжилт үзүүлж 9 тэмцээнээс 4 дүгээр байр эзэлжээ.Шведийн Автомашины уралдааны эхний замд 3 –т, уралдааны эхний тойрогт Шведүүд тэргүүлж явсаар 2-т, уралдааны сүүлийн зам болох, Их Британий Вангийн Автомашины Клубын Цомын төлөө өрсөлдөөнд Субару хүндтэй байр эзлэн 2-т, 6-т орж ,Үйлдвэрийн Багийн шагналтан үйлдвэрлэгч цол хүртжээ.

Субару анх удаа Дэлхийн автомашины Аварга шалгаруулах уралдаанд Шинэ Зеландын уралдаанд ч ялж амжилтаа тэмдэглэжээ. Легаси авто уралдааны сүүлийн жилийнхэд 25 настай Колин Мкраэ ялсан нь мөн л урьдчилан таамаглаагүй ялалт байсан юм. Түүнчлэн Импреза 1000 нуурын уралдаанд оролцон анх удаа 2-т оржээ. Импреза-гийн жолоодогч Карлос Сайнз Дэлхийн Аваргын олон уралдаанд оролцож байжээ.Тэрээр Грекийн Акрополисын уралдаанд , Шинэ Зеландын уралдаанд тус тус оролцон, Их Британий Вангийн Автомашины Клубын шагнал хүртэж, багаараа автомашин үйлдвэрлэгчийн аварга болжээ.Тэр жилдээ үйлдвэрийн баг 2-т оржээ.Эцэст нь, 1995 онд Субару 8 тэмцээнээс 5-д нь ялалт байгуулж, үйлдвэрлэгчид болон жолооч нар нь дэлхийн аварга болжээ.Ийнхүү тухайн үеийнхээ тодорхой хүрээнд шилдэг нь болж гарч ирсэн ажээ.Субару 9 уралдааны 5-д нь ялж, Шведийн Монте Карло болон элсэн замын уралдааны нээлтүүдэд тус тус ялалт байгуулж Сан Ремо, Австрали, Вангийн Автомашины Клубын олон улсын тойрон аяллын уралдаанд 1 дүгээр байр эзлэн анхны Дэлхийн 3 удаагийн аварга цолтой үйлдвэрлэгч хэмээх Японы үйлдвэрлэгч болсон юм.

1991 он.Subaru SVX-ийн тухай мэдээлэл
1991 оны 7 сард Subaru SVX АНУ-ын зах зээлд, мөн тэр жилийнхээ 9 сард Японы зах зээлд гарч ирэн Subaru XТ-г орлох болжээ.Энэ нь өндөр зэрэглэлийн, тансаг шийдэлтэй, 1 эгнээ суудалтай, 2 хаалгатай, хайрцагласан кузовтой ямарч замд явж чадах машин юм. Subaru SVX нь маш сайн динамик дизайнтай, гадаргуу нь үелсэн, бөмбөгөр дээвэртэй,
Оврын хэмжээ: урт-4625мм, өргөн-1770мм, өндөр-1300мм. Жин: 1623кг, Хөдөлгүүрийн загвар: EJ33
Ангилал: Шингэн хөргөлттэй, боксёр хэвтээ маягийн хэлбэртэй, 6цилиндртэй, 24 клапантай хөдөлгүүр юм.
Цилиндрийн диаметр-96,9мм, явалт-75,0мм. Эзэлхүүн-3318сс, шахалтын зэрэг- 10,0.
Чадал: 240мх/6000эрг/мин, эргэлтийн хүч нь 31,5кг/4800м/эрг/мин
Урд тэнхлэг: Үл хамаарах, дүүжин, босоо тулгуур хэлбэрийн гартай
Хойд тэнхлэг: Үл хамаарах, дүүжин, босоо тулгуур хэлбэрийн гартай



1992 он. Subaru Impreza– гийн тухай мэдээлэл
1992 оны 11 сард Subaru Impreza Леопард зах зээлд гарч ирсэн ба Легаси-гаас ч илүү сайн, бага оврын, бөмбөгөр хэлбэртэй кузовтой юм.Энэ машин 4 хаалгатай суудлын ба спорт загварын 2 төрлөөр хийгдсэн Импреза-гийн хөдөлгүүр, тэнхлэгүүд, 4 дугуйгаа хөтлөдөг систем Легаси-тай бараг адил боловч сайн шийдсэн жолоо, нарийн мэдрэмж нь илт илүү юм. Турбин хөдөлгүүрийг спорт загварын машинд хэрэглэдэг байсныг өөрчилж жирийн хэрэглэгчдийн автомашинд шууд хэрэглэж эхэлсэн нь Импреза-гийн зах зээлд хийсэн шинэчлэл юм.

1992 он. Subaru Vivio–гийн тухай мэдээлэл




1993 онд Легаси-гийн сайжруулсан спорт-суудлын зориулалттай машинууд дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоов.
Анх удаа том хэмжээний элстэй замын уралдаанд оролцогчдын дундаас Субару Легаси нь Н группдээ 8-д оржээ. Энэ нь элсэн замын уралдааны түүхэнд Субару-гийн анхны бүтээгдхүүн болох Н группын машинууд барианд орсныг үнэлж байгаа хэрэг юм. Субару 1000 Нуурын уралдааны нийт 12 өртөөнөөс 7-д түрүүлээд, Австралийн уралдаанаас хамгийн сайн амжилт үзүүлж 9 тэмцээнээс 4 дүгээр байр эзэлжээ. Шведийн раллид:
Шведийн Автомашины уралдааны эхний замд 3 –т, уралдааны эхний тойрогт Шведүүд тэргүүлж явсаар 2-т,уралдааны сүүлийн зам болох, Их Британий Вангийн Автомашины Клубын Цомын төлөө өрсөлдөөнд Субару хүндтэй байр эзлэн 2-т, 6-т орж ,Үйлдвэрийн Багийн шагналтан үйлдвэрлэгч цол хүртжээ. Субару анх удаа Дэлхийн автомашины Аварга шалгаруулах уралдаанд Шинэ Зеландыг ялж баяр ёслолтойгоор тэмдэглэжээ. Легаси-гийн уралдааны сүүлийн жилд Колин Мкраэ 25 настайдаа ялсан нь мөн л урьдчилан таамаглаагүй ялалт байсан юм. Цаашилвал, Импреза далавчит Леопард 1000 нуурын уралдаанд оролцон анх удаа 2-т оржээ. Импреза-гийн жлооч Карлос Сайнз Дэлхийн Аваргын олон уралдаанд оролцож байжээ.Тэрээр Грект ажиллаж байсан ба Грекийн Акрополисын уралдаанд , Шинэ Зеландын уралдаанд оролцон, мөн Их Британий Вангийн Автомашины Клубын шагнал хүртэж, багтаа үйлдвэрийн шилдэг тоглогчдын аварга болжээ.Тэр жил нь үйлдвэрийн баг 2-т оржээ.Эцэст нь, 1995 онд Субару 8 тэмцээнээс 5-д нь ялалт байгуулж, үйлдвэрлэгчид болон нисэгч нар нь дэлхийн аварга болжээ.Ийнхүү тухайн үеийнхээ тодорхой хүрээнд шилдэг нь болж гарч ирсэн ажээ.Субару 9 уралдааны 5-д нь ялж, Шведийн Монте Карло болон элсэн замын уралдааны нээлтүүдэд тус тус ялалт байгуулж Сан Ремо, Австрали, Вангийн Автомашины Клуб дамжсан тойрон аяллын уралдаанд 1 дүгээр байр эзлэн анхны Дэлхийн 3 удаагийн аварга цолтой үйлдвэрлэгч хэмээх Японы үйлдвэрлэгч болсон юм.

1993 он. Легаси улс орнуудыг дамжсан Дэлхийн аварга шалгаруулах Автомашины Уралдаанд ялалт байгуулав. Шинэ Зеландын Автомашины Уралдаан

Анх удаа том хэмжээний элсэн замын уралдаанд оролцогчдын дундаас Субару Легаси нь Н группд 8-д жагсжээ.Энэ нь элсэн замын уралдааны түүхэнд Субару-гийн анхны бүтээгдхүүн болох Н группын машинууд барианд орсныг үнэлж байгаа хэрэг юм. Субару нийт 12 өртөөний уралдааны 7 өртөөнд нь ялалт байгуулж, 1000 Нуурын уралдаан ба Австралийн уралпаанд хамгийн сайн үр дүнд хүрч Субару 9 тэмцээнээс 4 дүгээр байр эзэлжээ.Шведийн Автомашины уралдааны эхний замд 3 –т, уралдааны эхний тойррогт Шведүүд тэргүүлж явсаар 2-т,уралдааны сүүлийн зам болох, Их Британий Вангийн Автомашины Клубын Цомын төлөө өрсөлдөөнд Субару хүндтэй байр эзлэн,2-т,6-т орж ,Үйлдвэрийн Багийн шагналтан үйлдвэрлэгч цол хүртжээ. Субару анх удаа Дэлхийн автомашины Аварга шалгаруулах уралдаанд Шинэ Зеландыг ялж баяр ёслолтойгоор тэмдэглэжээ. Легаси-гийн уралдааны сүүлийн жилд Колин Мкраэ 25 настайдаа ялсан нь мөн л урьдчилан таамаглаагүй ялалт байсан юм. Цаашилвал, Импреза далавчит Леопард 1000 нуурын уралдаанд оролцон анх удаа 2-т оржээ. Импреза-гийн жлооч Карлос Сайнз Дэлхийн Аваргын олон уралдаанд оролцож байжээ.Тэрээр Грект ажиллаж байсан ба Грекийн Акрополисын уралдаанд , Шинэ Зеландын уралдаанд оролцон, мөн Их Британий Вангийн Автомашины Клубын шагнал хүртэж, багтаа үйлдвэрийн шилдэг тоглогчдын аварга болжээ.Тэр жил нь үйлдвэрийн баг 2-т оржээ.Эцэст нь, 1995 онд Субару 8 тэмцээнээс 5-д нь ялалт байгуулж, үйлдвэрлэгчид болон жолооч нар нь дэлхийн аварга болжээ.Ийнхүү тухайн үеийнхээ тодорхой хүрээнд шилдэг нь болж гарч ирсэн ажээ.Субару 9-н уралдааны 5-д нь ялж, Шведийн Монте Карло болон элсэн замын уралдааны нээлтүүтэд тус тус ялалт байгуулж Сан Ремо, Австрали, Вангийн Автомашины Клуб дамжсан тойрон аяллын уралдаанд 1 дүгээр байр эзлэн анхны Дэлхийн 3 удаагийн аварга цолтой үйлдвэрлэгч хэмээх Япон улсын үйлдвэрлэгч болсон юм.


1994 он. Технологио сайжруулах ажлыг ослоос хамгаалах зорилттой холболоо

1995 Субару улс орнуудыг дамжсан Дэлхийн аварга шалгаруулах Автомашины Уралдаанд үйлдвэрлэгчид болон жолооч нар нь дэлхийн аварга цол хүртлээ.
Эцэст нь, 1995 онд Субару 8 тэмцээнээс 5-д нь ялалт байгуулж, үйлдвэрлэгчид болон жолооч нар нь дэлхийн аварга болжээ. Ийнхүү тухайн үеийнхээ тодорхой хүрээнд шилдэг нь болж гарч ирсэн ажээ.

1996 он. Субару улс орнуудыг дамжсан Дэлхийн аварга шалгаруулах Автомашины Уралдаанд дараалан 2 дахь удаагаа ялж шилдэг үйлвэрлэгчийн эрхийн бичиг авлаа.
Субару 9 уралдааны 5-д нь ялалт байгуулж, үйлдвэрлагчийн эрхийн 2 бичиг авлаа.

1996 он. Форестер 24 цагийн дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоов.
Байрлал: АНУ,Ай Эн, Индианаполис автомашины уралдааны замын тэмдэглэл: дундаж хурд 180,082 км \цаг,
орсон машин: Форестер Форест 1996 оны 10 сарын 30, Индианаполис дахь машины салбартай хамтарсан 24 цагийн туршилтаар 180,082 км \цаг-ын дэлхийн хурдны шинэ амжилтыг тогтоон ФорестерХарман алдарын цом хүртлээ.Энэхүү тэмцээний шударга болсныг нотлохын тулд дахин 2 сорилтонд орох ёстой гэж тодорхойлсныг Фүжи Хүнд Үйлдвэрийн Хязгаардлагдмал компаниас Жэй Ай Ф гэрчилж, Гунма Яажима үйлдвэрийн бүтээгдхүүний дараалал таамгаар сонгогджээ.Дүрмийн дагуу гүйцэтгэхийн тулд Жамц .............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Гэвч дүрэм журмаар хөдөлгүүр болон түлшний банк зэрэг бусад зүйлийг өөрчлөхийг огт зөвшөөрдөггүй.Өөрөөр хэлвэл, тэмцээнд орох Форестер зах зээлд орж ирэх хоёр яг адил юм. Харман цом: 20-р зууны 20-иод оноос 24 цагийн хурдны тайлан бүртгэх ажлыг Индианаполис дахь Замын сорилтыг тасралтгүй явуулж буй бөгөөд энэ тэмцээнд олон тооны бүтээгдхүүн, зах зээл дээрхи машинууд оролцдог ч Харман 1989 оноос хойш анхны цомыг хүртсэн ба уралдааны замын өмнөх эзэд, Тони, Харман ба бусад




1997 он. Субару улс орнуудыг дамжсан Дэлхийн аварга шалгаруулах Автомашины Уралдаанд дараалан 3 дхь удаагаа ялж үйлвэрлэгчийн эрхийн бичиг авлаа.
Шведийн Монте Карло болон элсэн замын уралдааны нээлтүүтэд тус тус ялалт байгуулж Сан Ремо, Австрали, Вангийн Автомашины Клуб дамжсан тойрон аяллын уралдаанд 1 дүгээр байр эзлэн анхны Дэлхийн 3 удаагийн аварга цолтой үйлдвэрлэгч хэмээх Япон улсын үйлдвэрлэгч болсон юм.

1997 он. Форестерийн тухай мэдээлэл

Субару Форестер 1997 оны 2 сард анх удаа нийтэд мэдээлэгджээ. Форестер олон зорилгоор бшиглаж болох спорт загварын ба чухал ач холбогдолтой бага оврын автобусны шинэ загварын авч ирсэн.Үүний рам нь 1993 оны Легаси –тэй адил боловч загвар нь огт өөр юм. Хэдий тийм боловч Форестер-ын дугуйн тэнхлэг нь үндсэн хэмжээнээсээ 200мм багассан ба нийт өндөр нь 1580 мм юм. Тиймээс Форестер илүү шилдэг шийдэлд ч замын тааруу нөхцөлтэй төдийгүй олон зорилготой спорт машинууд нь жолооны байрлал өндөр байхыг шаарддаг.Мөн энэ нь жолоочийн ая тухтай жолоодох нөхцөлийг хангадаг.




1998 он. Шинэ Субару Легаси суудлын машинууд спорт-ердийн хэрэглээний загварын машинуудын дэлхийн хурдны дээд амжилтыг шинэчлэв.
Субару машин сэтгэл ханамжийн үзүүлэлтийг хангасан нэгэн чухал үйл явдал тэмдэглэгдэн үлджээ.Энэхүү сорилтын явцад Субаругийн жолоодлогын гүйцэтгэл нь маш чухал болох нь нотлогдсон. Субаругийн инженерүүд зах зээлд төдийгүй хөдөлгүүрийг үйлдвэрлэх шатанд нь ч,энгийн замд, бүхий л нөхцөлд жолоодон туршдаг байна.Эдгээр сорилт туршилтуудаас цуглуулсан тоо баримт, өгөгдлүүд нь жолоодлогын гүйцэтгэлийг илүү өндөр түвшинд хүргэхэд чиглэгдэж байв. Жолоодлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд Субаругийн шинэ машин нь дэлхийн хурдны дээд амжилт бүхий анхны шинэ загварууд өрсөлдөөнд гарч ирэхээс өмнө зах зээлд орж ирсэн байна.Мэдээж, энэ системийн зорилтуудын нэг нь Субаруг дэлхийн хурдны дээд амжилтыг эвдэхэд чиглүүлэх явдал байв.Гэвч илүү чухал нь, энэ тээврийн хэрэгслийн үзүүлэлтүүдийн хязгаарыг тууштай ахиулж Субару машинуудын дээд зэргийн гүйцэтгэл болон найдвартай байдлыг нарийн чанд шалгахын тулд олон улсын стандартыг хэрэглэх явдал байв.

1998 он. Субару Плео Виво-г орлоно гэж мэдээлэв.
Субару Плео Виво-г орлоно гэж мэдээлэв.

1999 он.Гунма Мужид ISO 14001 байгаль орчныг хамгаалах менежментийн системийн магадлан итгэмжлэлийг хангасан үйлдвэрийг байгуулахаар болов.
1999 Гунма Мужид нь ISO 14001 байгаль орчныг хамгаалах менежментийн системийн магадлан итгэмжлэлийн шаардлагын дагуу үйлдвэрийг байгуулахаар болж Женерал Моторс, Сузуки Мотор Корпорациудтай худалдааны холбоог хамтарч байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.