Авто цаг
Тоолуур
Субару веб сайт
Байнгын зочид
Мэдээ
22:45 |
Автор:
Jamts Dash
Фужи Хейви Индастриез компани "СУБАРУГИЙН ГИБРИД АВТО ТУУЛАГЧУУД" нэрийн дор байгальд ээлтэй, иж бүрэн ажиллагаатай, дээд зэргийн осол аюулгүй машинуудаа үзүүллээ.
Субару IIHS зэрэглэлийн шалгуурыг хангасан үйлдвэрлэгч боллоо.
2009 оны 9-р сарын 1-нд Фужи Хейви Индастриез (ФХИ) компаний үйлдвэрлэдэг Субару-гийн Legacy, Outback-ийн бүх загварууд Хурдны замын Осол аюулгүйн Даатгалын Институт (IIHS)-ын шалгуурыг хангаж 2009 “Top Safety Picks”-д шалгарсныг Subaru of America, Inc.* зарлалаа. Tribeca, Forester ба Impreza загварууд өмнө нь уг шалгуурыг давсан юм IIHS нь 4 түвшний үзүүлэлтээр автомашины осол аюулгүй байдлыг шалгадаг систем юм. 40 mph хүчээр автомашины өмнөөс мөргүүлж шалган дүгнэнэ. Хажуугийн мөргөлтийг 31 mph хүчээр хийж шалгадаг. Top Safety Pick шалгуурыг зөвхөн "Good" гэсэн үнэлгээтэй үед өгдөг байна.. “Зөвхөн дээд зэргийн хамгаалалттай осол аюулгүй машиныг хэрэглэгчдэдээ санал болгодог гэдгийг тэд мэддэг ” гэж Subaru of America, Inc-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Том Долл хэллээ. “Бид зөвхөн явдаг төдийгүй дээд зэргийн бат бэх, осол аюулгүй хамгаалалттай машиныг бүтээн үйлдвэрлэх зорилтыг манай инженерүүд хэрхэн ханган ажиллаж байгааг энэхүү шалгуурыг хангасан явдал нотоллоо” гэжээ. Шинэ Legacy ба Outback загварууд Австралийн Шинэ Машины Зөвшөөрлийн Программ(ANCAP)-ын 5 одтой түвшинг мөн хангасан билээ. Тэрчлэн шинэ Legacy ба Outback загварууд Европын Шинэ Машины Зөвшөөрлийн Программ(Euro NCAP)-ыг мөн л 5 одтой давсаныг энд дурьдах нь зүйтэй.Сайн технологийг ашиглан хийсэн Субаругийн автомашинууд ийнхүү чанартайгаа нотолсоор байна..
ФХИ шинэ Legacy, Outback загваруудаа Франкфуртын автомашины
63 дахь удаагийн үзэсгэлэнд толилуулжээ
2009 оны 8-р сарын 7-нд Фужи Хейви Индастриез (ФХИ) компани өөрийн үйлдвэрлэдэг Субару Legacy, Outback-ийн шинэ загваруудаа Майн дахь Франкфурт хотод 2009 оны 9-р сарын 17-ноос27-ны хооронд болох Автомашины 63 дахь Олон улсын үзэсгэлэнд тавьж үзүүлнэ гэж мэдэгдэв. (хэвлэлийн бага хурал 9-р сарын 15,16-нд 14:30-д болно.) Шинэ Legacy ба Outback загварууд өөрийн өвөрмөгц төрхөө шинэчлэн хадгалахаас гадна "Lineartronic" технолог, шинэ автомат хурдны хайрцагны CVT (continuously valuable transmission) технолог, хөдөлгүүрийг шинээр зохицуулан байрлуулж хийсэн арал, тав тухын шинэ стандартыг хангасан уужим бүхээг зэрэг хэрхэн биелэлээ олсоныг танилцуулах болно. Түүнчлэн өнгөрсөн жил зохион бүтээсэн шинэSUBARU BOXER DIESEL хөдөлгүүрээ Legacy, Outback-ийн загварууддаа ч тавьж Европын зах зээлд гаргаж байгаа аж Байгаль орчны EURO 5-ын шалгуурыг бензин турбо хөдөлгүүрээс бусад бүх хөдөлгүүрүүд хангасан билээ. Шинэ загварууд энэ зуны сүүлчээр худалдаанд гарна.
Forester аюулгүйн шалгуурыг хангасан машин
Субару Forester АНУ-ын Хурдны замын Осол аюулгүйн Даатгалын Институт (IIHS)-ын осол аюулгүйн системийн бүхээгийн дээврийн шалгуурыг 'Good' үнэлгээтэй давлаа. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг шалгадаг уг шалгалтанд 12 бага оврын жип машин орсноос шалгарсан 4 загварын тоонд Forester багтаж чадлаа. "Forester манай бүхээгийн дээврийн бат бэхийг шалгадаг шалгалтанд онц үнэлгээтэй шалгарсанд бид нэг их гайхаад байхааргүй тийм сайн машин байсан" гэж тус институтын ерөнхийлөгч Адриан Лунд мэдэгдлээ. "Субару урдаас ба хажуугаас нь туршдаг иж бүрэн шалгалтанд автомашин үйлдвэрлэгчдийн магнайд нь яваагаа нотолсон" "Шинэ Forester IIHS шалгалтыг хангалттай давлаа" гэж Subaru of America, Inc компаний СОО Том Долл хэллээ. Тэрээр "Аюулгүйн баталгаа бидний брендийн нэгэн амлалт бөгөөд энэхүү шалгууруудыг амжилттай давсан машинууд маань бодит амьдралд тохиолддог осол аварын өмнө өвдөг сөгдөхгүй гэдгийг бахархалтайгаар мэдэгдэж байна." хэмээв. Субаругийн бүхээгүүд хангалттай бат бөх гэдгийг тус Институтын сүүлийн жилүүдийн судалгаа харуулсан байна.Бүхээгийн баганан тулгууруудыг маш бөх хийж урдаас ба хажуугаас мөргүүлэн туршдаг шалгалтыг амжилттай давсан нь бүхээгийн дээврийн бат бөхийг шалгадаг туршилтанд амжилттай дүн үзүүлэх бололцоотой болгожээ. АНУ-д жилд 10,000-аас илүү хүн онхолдсоноос болж амь насаа алддаг байна. Онхолдох үед машины дээвэр газарт цохигдох ачаалалыг даалгүй хавчигдан эвдэрдэг байна. Бат бөх хийсэн дээвэртэй машин ялангуяа аюулгүйн бүс зүүлгүй сууж явсан хүмүүсийг амьд гарахад нь тусалдаг. дэлгэрэнгүйг www.iihs.org.-оос уншина уу.
IIHS-ийн тухай
Эргэлтийн хүчийг хувирган дамжуулагч (VTD) 4 араат автомат хурдны хайрцагтай загваруудын хүч дамжуулга нь электрон удирдлагатай авцуур холбоостой одон араат төв дамжуулгаар хийгддэг VTD гэж юу вэ?
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий