Авто цаг

Тоолуур

Байнгын зочид

Тэгш хэмт SUBARU BOXER хөдөлгүүр

СУБАРУ-ГИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГУУД

ТЭГШ ХЭМТ SUBARU BOXER ХӨДӨЛГҮҮР 

SUBARU BOXER® хөдөлгүүр нь арал дээр дагуу байдалтайгаар тэгш хэмтэй байрлаж хамгийн бага үрэлттэйгээр хүчийг дамжуулдаг. Болзошгүй тохиолдолд маш доор байрласан SUBARU BOXER® хөдөлгүүр нь шалныхаа доогуур унаж жолооч ба зорчигчоо гэмтээхгүйгээр байхаар бодож хийжээ.


SUBARU BOXER® хөдөлгүүрийг зохион бүтээхдээ нисэх онгоц үйлдвэрлэлийн технологийг ашиглан аралд нь тэгш хэмтэйгээр дагуу төвөөс зугтах хүчний үйлчлэлд хамгийн бага орохоор тооцоолон маш доор түвшинд суурилуулж, эд ангиудын жингийн балансыг тэнцвэржүүлж, үрэлтийг багасгажээ. SUBARU BOXER® хөдөлгүүр нь ердийн цуваа болон V маягийн хөдөлгүүрүүдээс намхан, өргөн хэлбэртэй тул аралдаа жингээ маш жигд тараан байрлуулах боломжтой болсон. 
SUBARU BOXER® хөдөлгүүрийн онцлог 

Маш дор байрлах тэнцвэрийн цэг 

SUBARU BOXER® хөдөлгүүрийг аралд хамгийн боломжит доод түвшинд байршуулж газрын татах хүчний болон төвөөс зугтах хүчний үйлчлэлд маш бага орохоор болгосон нь Субаругийн машинуудын жолоодлогыг маш хялбаршуулж замын тойруу, налуу хэсгийг ямарч аюулгүй туулах бололцоо олгосон.


 
Маш доор байрлал 

SUBARU BOXER® хөдөлгүүрийг Субаругийн машинуудад доор байрлуулан хийснээрээ аюултай байдлаар урдаасаа мөргүүлэх, цохигдох үед хөдөлгүүр кабин руу цөмөрч орж жолооч, зорчигчийг гэмтээхгүй. 
Тэнцвэрт байдал дээшилж хүчийг үр ашигтай зарцуулах болсон SUBARU BOXER® хөдөлгүүрт поршинг тахир голын эсрэг 2 талд ижил түвшинд байрлуулснаар бие биенийхээ үүсгэсэн доргио, сэгсэргээг харилцан эсрэг намхруулж, цуваа болон V маягийн хөдөлгүүрээс бага чичиргээ гаргана. Поршеньгууд 180 градусын өнцгөөр яг эсрэг харан байрлах учраас зарим цуваа цилиндртэй хөдөлгүүрээс илүү их чадлыг гаргах боломжтой болдог. 
 
SUBARU BOXER® хөдөлгүүрийг бусад хөдөлгүүртэй харьцуулсан байдал: 

SUBARU BOXER® хөдөлгүүр ба цуваа цилиндртэй хөдөлгүүр 

 Цуваа цилиндртэй хөдөлгүүрийн цилиндрүүд нь хөдөлгүүрийнхээ их биед нэг талаас нь шургаж байрласан байрлалтай байдаг ба поршеньгуудын жингийн тэнцвэрийг хангахын тулд эсрэг ачаатай тэнцвэржүүлэгч голыг хэрэглэх шаардлага гардаг. Ийм хөдөлгүүрийг байрлуулахад дандаа налуу байдалтайгаар суурилж таардаг, угаас хийц нь доргио чичиргээг замхруулахаар тооцоогүй учраас машиндаа доргио чимээ маш их өгөхөд тусалж бүрэн чадлаар ажиллах боломжгүй болдог.



 SUBARU BOXER® хөдөлгүүр ба V маягийн хөдөлгүүр 

V маягийн хөдөлгүүрийн цилиндрүүд нь хөдөлгүүрийнхээ их биед V маягаар байрладаг. Жин ба хүчний тэнцвэрийг нь хадгалахын тулд эсрэг ачаа, тэнцвэржүүлэгч нэмэлтүүдийг хэрэглэж доргиог нь багасгадаг тул бусад хэлбэрийн хөдөлгүүрүүдээс ашигт ажиллагаа нь сул байдаг байна.