Авто цаг

Тоолуур

Байнгын зочид

ЗОРЧИГЧИЙН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТ

СУБАРУ-ГИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГУУД 


ЗОРЧИГЧИЙН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТ

  Урд, урд хажуугийн, хажуугийн хөшгөн аюулгүйн дэрнүүд 

Субаругийн бүх машинд урд, урд хажуугийн, хажуугийн хөшгөн аюулгүйн дэрнүүдийг мөргөлт, цохилтын үед осол, гэмтлээс толгой, цээж, нурууны доод хэсгийг хүртэл хамгаалахаар хийдэг. Урд талын хоёр аюулгүйн дэр нь цохилтын хүчээс шалтгаалан ажилладаг давхар үечилсэн үлээлтээр дэлгэгдэнэ. Автомашинд суурилуулсан мэдрэгч нь үүнийг зохицуулдаг. 




Их биеийн дизайныг урьдчилан тооцож бүтээсэн нь 

Субару Легаси-д цагираг хэлбэрийн хамгаалалт, ган бэхэлгээнүүд, хунирч зөөллөн цохилтын хүчийг замхраадаг хэсгүүд, нугардаггүй бат бэх эд ангиудыг болзошгүй аюулаас зорчигчийг хамгаалах зорилгоор хийж өгсөн байдаг. Хавтгай хэлбэртэй SUBARU BOXER® хөдөлгүүр нь урдаас мөргөх үед кузовын шалан доогуур гулган орж зорчигчид ямарч аюул учруулахгүйгээр байрлуулсан байдаг. Цохилтыг сулруулан эвхэгддэг жолооны хүрд, тормозны гишгүүр нь урдаас мөргөх үед цохилтын хүчийг мөн сулруулна. Субару болгоны урд суудал нь зорчигч хүзүүгээрээ гэмтэхээс хамгаалсан толгойн түшлэгтэй. Араас хүчтэй мөргөх үед тэдгээр нь огцом урагшилж толгойг түшин хамгаалдаг. Арын гурван суудлын аюулгүйн бүс нь Аюулгүйн Автомат Цоожлогчтой(A/ELR). Огцом татагдсан үед хүүхдийн суудлыг өмнөх байрлалд нь барьж чадахаар бүтээгдсэн байдаг. Урд талын суудлын даруулга бүснүүд нь ачаалал хязгаарлагчтай.